Дугуй түрээслэх үйлчилгээ нэвтрүүлжээ

Дархан-Уул аймгийн ЗДТГ, “Darkhan cycling” клубийнхэн хамтран “Эрүүл амьдрах энгийн хэрэглээ” аяны хүрээнд дугуй түрээсийн үйлчилгээ нэвтрүүлжээ. Эрүүл, зөв амьдралын хэв маягийг сурталчлах, нийтийн биеийн тамир, спортыг дэмжих, тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг багасгах зорилгоор ийм санаачилга гаргасан аж. Одоогоор түрээсийн үйлчилгээний төвлөрсөн ганц цэг 09.00-20.00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд цаашид тоог нь олшруулж, хүртээмжийг нь сайжруулахад анхаарах гэнэ. Дугуйг цаг, өдөр, хоногоор түрээслэх боломжтой аж. Үйлчлүүлэгчид хугацаанаас хамаараад 2000-20 000 төгрөг төлөх юм байна. Тус аймгийн БОАЖГ-ынхан “Энэ ажлыг санаачлан хэрэгжүүлсэн өөр нэг зорилго нь гадаад, дотоодын жуулчдыг хоттой тухтай танилцах боломж нөхцөлөөр хангах” хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)