Дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох саналыг НИТХ-д өргөн барихаар болжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар замын түгжрэлийг бууруулах талаарх гурван саналыг хэлэлцжээ. Тодруулбал, тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох, ажлын өдрийн өглөө, оройны оргил цагаар ачаа тээврийн машиныг явуулахгүй байх, дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг тэлэх талаар ярилцсан байна.

Уг асуудлыг хэлэлцээд дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох, ажлын өглөө, орой тээврийн машиныг явуулахгүй байх хоёр санал нь дэмжигджээ. Удахгүй тус саналыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар өргөн барьж хэлэлцүүлэх юм.

Хэрэв НИТХ-аар дэмжигдвэл:

Даваа гарагт 1, 6, 3, 8
Мягмар гарагт 2, 7, 4, 9
Лхагва гарагт 3, 8, 5, 0
Пүрэв гарагт 4, 9, 1, 6
Баасан гарагт 5, 0, 2, 7 -оор төгссөн дугаартай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар саналдаа тусгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)