Дугаарын зурвас: Дүрээ хувиргасан “Дүүриймаа”

...Хоёр нийгэм дамжсан ч хуучирч гээгдэлгүй ирсэн танил дүр зураг “Дүүриймаадах” үзэгдлийг хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас албан ёсоор хориглов. Бүсээ чангалахаас өөр аргагүй болсон өнөө үед төсөв хэмнэх үүднээс гаргасан Ерөнхий сайдын шийдвэрийг иргэд талархан хүлээн авч буйтай зэрэгцээд бас нэгэн шинэ үзэгдэл нийгэмд хавтгайрах хандлагатай боллоо. Энэ нь хуулийн эх бичвэр гээчийг хүлээн авах ёслол юм. Цэрэг цагдаагийнхан хуулиа хүндэтгэн тэгж гоё ёслолын арга хэмжээ, жагсаал хийсэн юм чинь бид юугаараа дутах вэ гээд бусад салбарынхан ч бас баахан төлөвлөгөө зохион төсөв мөнгөө тооцож суугааг үгүй гэх газаргүй. Сүүлдээ бүр сургууль, цэцэрлэгийн багачууд хүртэл хууль хүлээн авах ёслол хийнэ гээд жагсахыг ч байг гэх газар алга. Ийм утгагүй ёслол хийдэг жишиг цаашид тогтчих вий. Тэгээд ч хуулийг шилэн хоргонд хийж залах биш, ширээн дээрээ дэлгээд хэн дуртай нь сөхөж харах боломж олгон, хамгийн чухал нь хэрэгжүүлэхэд л анхаардаг болмоор...

Энэ тухай "Өнөөдөр" сонины 2017 оны гуравдугаар сарын 24-ний дугаараас уншаарай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)