Д.Төмөрхүлэг эхний өрсөлдөгчөө цэвэр яллаа

“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн  эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-д медалийн эзэд өнөөдөр тодрох учиртай. Эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг “C” хэсгийг тэргүүлж буй. Манай жүдоч эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд дараагийн шатанд Саудын Арабын Хамад Сулаймантай хүч үзэн цэвэр яллаа. Одоо манай бөх Алжирийн Хоуд Зоурданитэй барилдана. 

Манай жүдочийн хэсэгт Азербайжаны Нижат Шихализада, Германы Себастиан Сейдл нарын хүчтэй учраанууд бий. Тус жинд 34 бөх зодоглож байгаа аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)