Д.Сумъяа олимпын медальтай анхны эмэгтэй жүдоч боллоо

Эмэгтэйчүүдийн 57 кг-д хэсгээ тэргүүлсэн шилдэг дөрвөн бөхийн барилдаан боллоо. Манай тамирчин Д.Сумъяа "B" хэсгийг тэргүүлсэн Лондоны олимпын аварга Японы Каори Мацүмототой учраа таарсан. 

Д.Сумъяа Мацүмототой урьд нь таван удаа таарч барилдсан. Дюсселдорфын гранприд хоёр жил дараалан, Будапештийн гранприд япон бүсгүй ялсан бол өнгөрсөн жил Улаанбаатарын гранприд манай жүдоч ялж байлаа. Харин өнгөрсөн жилийн ДАШТ-д Мацүмото хариугаа авсан юм.

Астанагийн дэлхийн аваргаас хойш энэ хоёр жүдоч дахин таараагүй. Хариугаа авах чухал барилдаанд манай жүдоч шийдсэн мэхээ хийж, үүрэх мэхээр иппон буулгаснаар олимпын медальтан болсон анхны эмэгтэй жүдоч боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)