Д.Сумъяа жингээ тэргүүлэн барилдана

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа зодоглоно. Тэрбээр олимпийн чансааг өнгөлсөн учир "А" хэсгийг тэргүүлэн барилдана. Манай бөх эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд Голландын С.Верхаген, Сенегалын Х.Диедхиоу нарын ялсантай хоёрын даваанд барилдах юм. Сумъяагийн хэсэгт дэлхийн шилдгүүдийн нэг Португалын Т.Монтейро байгаа. Манай бөх түүнтэй өмнө нь гурав таарч хоёр ялагдсан билээ. 

Тэгвэл В хэсгийг олимп, дэлхийн аварга Японы Каори Мацүмото тэргүүлэн барилдах бөгөөд олимп, дэлхийн хүрэлтэй Францын Аутомне Павиатай нэг хэсэгт оржээ. Энэ жингийн барилдаанд энэ сарын 8-нд болно. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)