Д.Сумъяаг нэг удаа 60 сая, сар бүр ГУРВАН САЯ төгрөгөөр урамшуулна

Риогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулсан олимпийн мөнгөн медальт Д.Сумъяад Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу Засгийн газраас мөнгөн шагнал олгоно. 

Засгийн газрын тогтоолоор Олимпоос

Алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаа 120 сая төгрөг, сар бүр дөрвөн сая төгрөг
Мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, сар бүр гурван сая төгрөг
Хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, сар бүр хоёр сая төгрөгийн урамшуулал олгодог. 

Тиймээс МУГТ Д.Сумъяа Засгийн газраас нэг удаа 60 сая, сар бүр гурван сая төгрөгийн урамшуулал авна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)