Д.Сумъяагийн дараагийн өрсөлдөгч "Чоно" хочит К.Мацүмото

"А" хэсгээ тэргүүлсэн Д.Сумъяагийн хагас шигшээд өрсөлдөх тамирчин нь Японы алдарт бөх, Лондоны олимпын аварга, дэлхийн хошой алт, нэг хүрэл медальт Каори Мацүмото байх аж. Мацүмото "B" хэсгийг тэргүүлж, эхний тойрогт хийлээд, хоёрдугаар шатанд Кот Д Ивуарын жүдочийг буулган авч, хэсгийн аваргын төлөө Францын Аутом Павиатай тун хүнд тулаан хийж яллаа. Хоёр жүдочийн барилдаан үндсэн цагт шийдэгдээгүй тул нэмэлт цаг руу шилжиж, улмаар Мацүмото хэцүү өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр илүүрхэв.

Д.Сумъяа Мацүмототой урьд нь таван удаа таарч барилдсан. Дюсселдорфын гранприд хоёр жил дараалан, Будапештийн гранприд япон бүсгүй ялсан бол өнгөрсөн жил Улаанбаатарын гранприд манай жүдоч ялж байлаа. Харин өнгөрсөн жилийн ДАШТ-д Мацүмото хариугаа авсан юм.

Астанагийн дэлхийн аваргаас хойш энэ хоёр жүдоч дахин таараагүй. Ийнхүү манай бөх хариугаа авах чухал мөч ирлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)