ДР Сергей Диордица: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэглэж байгаа төрх ор маань тийм ч үнэтэй зүйл биш

ДЭМБ-аас Нийслэлийн Хүрээ Амаржих газарт ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн үзлэг шинжилгээ хийх, зориулалтын ор гардууллаа. Мөн дутуу  төрсөн нярайн амьдрах чадварыг нэмэгдүүлэхэд практик ач холбогдолтой "ИМЖ" Эхийн асаргааг нэвтрүүлсэн үйл ажиллагаатай танилцлаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн яам олон улсын байгууллагуудтай ойрхон ажиллаж байгаа. Тэр дундаа ДЭМБ Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг бүх талаараа тусалж дэмжиж байна. Энэ хүрээнд “Эх хүүхдийн үндэсний төв”, “Өргөө амаржих газар” гэх мэт төрөх газруудад хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд төрөхөд дөхөмтэй, дээшээ доошоо болдог нярайн аюулгүй байдлыг хангасан орыг бэлэглэлээ. 2017 онд Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар үндэсний хөдөлбөр хэрэгжүүлсэн. Хөдөлбөрт иргэдийг хөгжүүлэх нийгмийн оролцоог идэвхжүүлэх олон заалтууд тусгагдсан. Үүнээс гадна ДЭМБ эх хүүхдийн эндэгдлийг буруулах сорилгоор манай улстай хамтран ажиллаж байгаа. Монгол улс 2015 онд “Мянганы хөгжлийн зорилт”-ыг биелүүлсэн есөн орны нэг болсон. Тиймээс олон улсын түнш байгууллагуудын хүрээнд амаржих газруудад тоног төхөөрөмж бэлэглэж  байгаагийн нэг том илэрхийлэл нь өнөөдрийн энэ арга хэмжээ юм.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч ДР Сергей Диордица: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэглэж байгаа төрх ор маань тийм ч үнэтэй зүйл биш. Гэвч энэ зайлшгүй байх ёстой эмнэлгийн тоног төхөөрөмж юм. Тийм учраас бид Улаанбаатар хотын “Эх хүүхдийн үндэсний төв”, “Хүрээ”, “Өргөө” гэх мэт газруудад автомат удирдлагатай орыг өгч байгаа. Цаашдаа бид хөдөө орон нутаг, аймгийн нэгдсэн эмнэлэгт энэхүү орыг бэлэглэж хамтран ажиллаж болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)