Драгон төвөөс Сүлжмэлийн үйлдвэр хүртэл авто зогсоол барина

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв дэх салбар нь үйлчлүүлэгч иргэдийн автомашиныг байрлуулах автозогсоолын асуудлыг бүрэн шийдсэн бөгөөд Драгон төв дэх салбарын автомашины салбарыг шинэчлэн байгуулахаар ажиллаж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцууллаа.

Драгон төвийн зүүн хэсгээс Сүлжмэлийн үйлдвэрийн урдах уулзвар хүртэл автозогсоол барих боломжтой бөгөөд тухайн хэсэг нь нийтийн эзэмшлийн талбай юм байна. Санхүүжилтийг автозамын сангийн хөрөнгөөс шийдвэрлэх зарчмаар ажиллахаар төлөвлөж байна. Нийслэлийн Засаг дарга “Драгон төвийн одоогийн орчин нь иргэд очиж үйлчилгээ авахад таатай бус нөхцөлтэй. Шавар шавхай ихтэй, автозогсоол байхгүй. Тиймээс тэдэнд очиж үйлчлүүлэх боломжоор хангах нь чухал тул автозогсоолын асуудлыг энэ сарын 15-ний өдөр гэхэд шийдвэрлэх шаардлагатай” гэлээ. Драгон төвд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг байгуулснаар  тухайн хэсгийн газрын үнэ цэнэ нэмэгдэнэ гэж албаныхан тооцож байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)