Д.Оюунхорол унтсан, унтаагүй

Ерөнхийлөгч лхагва гаригт сэтгүүлчидтэй уулзан, өөрийгөө магтаж байх зуурт “нялуун” ярианд нь дургүйцсэн сайд нарын царайд бяцхан ярвайлт тодорч байсан гэх. Тэр зуурт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол 1-2 секунд нүдээ анин бодлогоширсон юм даг уу даа. Яг тэр агшныг нь хэн нэгэн гэрэл зурагт буулгаад цахим сүлжээгээр цацаж орхижээ.

“Утааны талаар чухал юм ярьж байхад салбарын сайд нь унтаж байжээ” гээд л шуугив. Яавал ажил дээрээ “Оюунхоролдох” вэ гэдэг хэллэг ч гараад амжлаа. Тэгмэгц үнэхээр унтсан уу, нүдээ анин бодлогоширсон уу гэдгийг нотлох бичлэгийг түүний талынхан дор нь тавиад орхив.

Хөөрхий сайд унтаагүй юм байна. Харин ч дургүйцлээ илэрхийлэн тавгүйрхсэн аж гээд л тайлбарлах нь тэр. Аливаа магтаал, шүүмжлэлийн тунг тааруулахгүй бол болдоггүй шиг амсхийх, бодлогоширохдоо ч “ухаантай” хандах хэрэгтэй байх нь. Тэр тусмаа улстөрчид, олны танил эрхмүүд үүнийг санаж явахгүй бол ганцхан секундын агшин л нийгмийн сүлжээний “од” болгож орхих шидтэй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)