ДОХ-ын эсрэг вакцин турших нь

ДОХ-ын эсрэг вакцины клиник туршилтыг ойрын хугацаанд Европ, Хойд болон Өмнөд Америкт буюу АНУ, Мексик, Перу, Бразил, Аргентин, Польш, Испани, Италид эхлүүлэх гэж буй тухай АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээллээ. 

“Mosaico” вакцины туршилтад эрүүл 3500 сайн дурын хүнийг хамруулах гэнэ. Туршилтын явцад ижил хүйстэн эрэгтэйчүүд болон эрэгтэй, эмэгтэй хүний аль алинтай нь бэлгийн харилцаанд ордог буюу бисексуал эмэгтэйчүүдэд гол анхаарлаа хандуулах аж. Статистикаас үзвэл АНУ-ын хүн амын ердөө дөрвөн хувийг эзэлдэг, ижил хүйстэн болон бисексуал эрэгтэйчүүдийн 65 хувь нь ДОХ-ын халдвар тээгч байдаг. Тэгвэл бисексуал эмэгтэйчүүдийнх нь 14 хувь нь уг өвчний халдвар авсан байдаг гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)