Дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хооллолтын байдал, Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав

ДЭМБ-ын НДББ-ийн төвийн Хоол тэжээлийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Др. Juliawati Untoro Монгол Улсад ажиллаж байна. Зөвлөх Juliawati Untoro-гийн ажлын хөтөлбөрийн хүрээнд ЭМЯ, НЭМҮТ хамтран Төв аймгийн ЭМГ дээр зохион байгуулсан "Эрүүл мэндийн байгууллагын эмч, тогооч нарын эрүүл зохистой хооллолтын мэдлэгийг дээшлүүлэх" сургалтын үйл явцтай танилцсан байна. Түүнчлэн тус аймгийн Алтанбулаг сумын ЭМТ дээр зочилж, орон нутгийн хүн амын зөв зохистой хооллолт, энэ чиглэлээр ажиллаж байгаа хүний нөөц, чадавхийн байдал, хоол тэжээлийн мэдээлэл сурталчилгаа хэрхэн хийгдэж байгаа талаар ярилцаж, ажиглалт судалгаа хийв. Дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хооллолтын байдал, Үдийн цай хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг ДЭМБ-ын Зөвлөх мөн газар дээр үзэж танилцсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)