Дотоод хэргийн их сургууль, ҮБХИС-д хүүхэд оруулж өгнө хэмээн залилагчийг саатууллаа

Залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхэн олон арга хэмжээ зохион байгуулж, бусдын цахим хаягаар нэвтэрч, мессеж бичин 300 удаа мөнгө залилсан хэрэг илрүүлэн, шалгаж эхэлжээ. Мөн “Хүүхдийг чинь Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө, ҮБХИС-д амжилттай элсүүлнэ” хэмээн бусдыг залилж байсан хүмүүсийг ч саатуулан шалгаж байна. Тэд өөрсдийгөө дээрх сургуулиудад ажилладаг, дээгүүр албан тушаал хашдаг офицер гэж итгүүлэн эцэг, эхчүүдийг хохироож байжээ. Үүнээс гадна гадаадын виз, автомашины залилан хийдэг бүлэг хүнийг ч тогтоон, шалгалтын ажиллагаа үргэлжлүүлж буй гэнэ.

Цагдаагийн байгууллагаас “Амлалт хялбар байх тусам эрсдэл өндөр байдаг”-ийг сануулаад, “Хүүхдийг нь сургуульд оруулж өгнө” хэмээж буй хүмүүсийн бичиг баримттай танилцаж, холбогдох байгууллагаас сайтар лавлаж байхыг анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)