Дотоодын аялагчдад зам заалаа

Амралт, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран “Улаанбаатар 2017” дотоодын аялал жуулчлалын үзэсгэлэнг “Аялал бүхэн аз жаргалтай” уриан доор гурав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ үеэр аймгуудын БОАЖГ-ынхан Монгол орны үзэсгэлэнт газруудыг танилцуулж, ямар маршрутаар хэрхэн аялах боломжтой талаар мэдээлэл өгч, аяллын зам заав.

“Монголын нууц товчоо” сэдэвт аялал зохион байгуулах, Монгол орны хүрхрээнүүдийг нэг удаагийн аяллаар үзэх, шувуу, амьтны зургийг яаж авах зэргийг өдөрлөгийн үеэр аялал жуулчлалын мэргэшсэн багш, судлаачид зөвлөжээ. Сүүлийн жилүүдэд иргэд явган аялах нь ихэссэн тул “UB hiking” клубийнхэн хаагуур, ямар замаар хэрхэн аялах, явган аялал ямар давуу талтай зэргийг мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)