Дорнод аймаг сурагчдад үйлчлэх "Эко автобус"-тай боллоо

Дорнод аймгийн Ерөнхий боловсролын зарим сургуульд Монгол инженерүүдийн угсарсан сурагчийн эко автобуснуудыг хүлээлгэн өглөө. 

Тус эко автобусаар сургуулиас алслагдсан газарт оршин суудаг хүүхдүүдийг тээвэрлэх зориулалттай бөгөөд 14 хүний суудалтай юм. Сурагчийн эко автобусыг "Монгол машин индустриал" ХХК-д үйлдвэрлэсэн бөгөөд сургуулийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 40км цагаас дээш хурдалдаггүй, таван цаг цэнэглэхэд нэг дүүрэн цэнэгээрээ 80-100 км явах хүчин чадалтай, цахилгаанаар явдаг аж. Харин жолооч нарыг сонгон шалгаруулж, үйлдвэр дээр нь автотехникийн сургалтад хамруулсан бөгөөд батлагдсан маршрутаар цагийн хуваарийн дагуу зөвхөн сурагчдад үйлчилгээ үзүүлэх юм байна


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)