Дорнод аймагт хоёр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ

Дорнод аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ, ГХХБГ болон Цагаан-Овоо, Баяндун сумдын ЗДТГ хамтран эдгээр сумын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах зорилгоор энэ сарын 12- 15-ны өдрүүдэд газар дээр нь ажиллажээ.

Хяналт шалгалтанд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 9 аж ахуйн нэгж, нэг нөхөрлөл, нэг хайгуулын аж ахуйн нэгж хамрагдаж, илэрсэн зөрчил дутагдалд нийт 28 заалт бүхий  8 албан шаардлагыг хүргүүлж, хоёр аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ ноогдуулан, нэг нөхөрлөл, хоёр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)