Дорноговь аймагт “Эко хэлхээ” ХХК-ийн ажилтан шороонд дарагдаж, нас баржээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн “Цагаан цахир” гэдэг газар “Эко хэлхээ” ХХК-ийн жонш баяжуулах үйлдвэрийн хүдрийн нөөцийн агуулахад бөглөрсөн хүдрийг гаргахаар ажиллаж байсан тус уурхайн тээрмийн оператор Э /Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч/ шороонд дарагдсан тухай мэдээллийг наймдугаар сарын 25-ны өдрийн 10:15 цагт хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 2 автомашин, уурхайн 40 ажилчин, нийт 45 хүн, 2 автомашинтайгаар 11 минут ажиллаж, иргэн Э /26 настай, эрэгтэй/-гийн цогцсыг мөн өдрийн 10:31 цагт гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай Даланжаргалан сумын Засаг даргын орлогч О.Болд 10:34 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.  Мэдээллийн дагуу ажлын хэсэг (тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн тасгийн 3 алба хаагч 1 автомашин, нийт 6 хүн, 2 автомашин) ослын газарт очиж ажилласан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)