Дорноговь аймагт суудлын автомашин онхолдож, хоёр хүн төмөр хийцэд хавчуулагдсан байжээ

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн “Төхөмийн хөндий” гэдэг газарт Улаанбаатар хотоос тус аймгийн Замын-Үүд сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Тоёота Камри” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолджээ. Энэ үеэр төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн 14.21 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, сумын Цагдаагийн хэлтсийн 6 алба хаагч, нийт 12 хүн, 2 автомашинтай 80 км замыг туулан 15.30 цагт очиход тус сумын Эмнэлгийн 4 ажилтан, 1 автомашинтай ажиллаж байжээ. Ингээд БЗД-ийн харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/, О /52 настай, эмэгтэй/, БНХАУ-ын иргэн Н /67 настай, эрэгтэй/, Г /56 настай, эрэгтэй/, Я /47 настай, эрэгтэй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт мөн өдрийн 17:35 цагт хүлээлгэн өгсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)