Дорноговь аймагт “Архичид аминчлахуй” цуглаан хийж байна

Дорноговь аймагт “АА” нийгэмлэг буюу “Архичид аминчлахуй” цуглаанд явдаг иргэдийн тоо өсөж байна. Одоогийн байдлаар тус аймгийн долоон суманд  “АА” нийгэмлэг байгуулагдсан бөгөөд хамгийн их буюу Сайншандад 40 орчим, Хатанбулаг суманд 35 орчим иргэнийг хамруулсан томоохон цуглаан бий болжээ.

Хоёрдугаар сарын сүүлчээр тус цуглааны гишүүдийн төлөөлөл арлын Японд 40 жилийн турш хөгжөөд буй дэлхийн олон орныг хамарсан “АА”-ын томоохон хэмжээний хуралд оролцож архины асуудлаар Монголын өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьсан байна. Ирэх долдугаар сард Америкт болох 80 жилийн түүхтэй “АА”-ын цуглаанд мөн оролцох гэнэ.  “АА” цуглааны гол зорилго нь өөрсдийнхөө зовлон бэрхшээлийг хамтран шийдвэрлэхийн тулд мөн архинд донтох өвчнөөс эдгэрэхийг хичээж байгаа,  хэн нэгэнд туслах зорилгоор өөрсдийн туршлага, итгэл найдвараа бусдадаа хуваалцах бөгөөд цуглааны гишүүдийн тогтоосон дүрэмд хэн нэгэнд, хэвлэл мэдээлэл болон телевиз, интернетийн орчинд   хувийн мэдээллийн нууцыг хадгалах явдал аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)