Дорноговьд “Дугуй” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Иргэдээ эрүүл байлгах, нийтийн биеийн тамирыг сэргээн хөгжүүлэхэд унадаг дугуй тохиромжтой гэж үзээд Дорноговь аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Залуучуудын холбоо хамтран “Дугуй” хөтөлбөр боловсруулж, аймгийнхаа ИТХ-д өргөн барьжээ. Үүнийг ИТХ дэмжсэн байна. Тус аймгийн төв, томоохон суурин газруудад унадаг дугуйн зам байгуулах, худалдаа, үйлчилгээний төвүүд, авто зогсоол, галт тэрэгний буудал, эмнэлэг, дунд сургуулиудын гадна дугуйн нэгдсэн зогсоол байгуулах, унадаг дугуйгаар  аялах  маршрут гаргах, иргэдийн насны онцлогт тохирсон унадаг дугуйн төрөлжсөн худалдаа, сэлбэг, дагалдах хэрэгслийн  худалдааг хөгжүүлэхээр уг хөтөлбөрт тусгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)