Дональд Трампын эхнэр "БУДАА ИДСЭН ҮҮ"

Мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Бүгд Найрамдах намаас албан ёсоор нэр дэвшигч Дональд Трампын эхнэрийн хэлсэн үг тэргүүн хатагтай Мишель Обамагийн хэлж байсантай адил байжээ. Үүнээс үүдэн тэргүүн хатагтайн үгийг Трампын эхнэр давтсан гэх үг яриа Америкт дэгдээд байна.

Меланиа Трамп даваа гарагт Кливленд хотод эхэлсэн БНН-ын их хуралд оролцон үг хэлжээ.

Хатагтай Меланиа Трамп хэлэхдээ “хэрхэн амьдрах, юу хүсч байгаадаа хүрэхийн тулд хүмүүс залуу насандаа шаргуу ажиллах ёстой гэж миний эцэг эх надад хэлдэг байсан” гээд “мөн юу хүсч байгаагаа хийж, амлалтандаа хүрч байхыг миний эцэг надад сургадаг байсан” гэжээ.

Америкийн хэвлэлүүдэд бичсэнээр, 2008 онд Ардчилсан намын их хурлын үеэр Мишель Обама яг ийм үг хэлж байжээ.

Харин Мишель Обамагийн үгийг "хулгайлсан" гэх мэдээллийг Трампын сонгуулийн штабынхан үгүйсгээд “ийм үг яриа бол зүгээр л ямар ч утгагүй хэрэг” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)