Доналд Трамп: Хятадын эсрэг маш том хүчтэй арга хэмжээ авах гэж байгаа


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ойрын өдрүүдэд Хонконгийн асуудалтай холбогдуулан Хятадын эсрэг арга хэмжээнүүдийг авч магадгүй талаар Мягмар гарагт /2020.05.26/мэдэгдлээ. "Бид одоо зарим зүйлүүдийг хийж байна. Энэ танд их сонирхолтой санагдах байх гэж бодож байна. Гэхдээ би өнөөдөр энэ талаар ярихгүй. Энэ тухай хэдхэн хоногийн дараа ярина" гэж Трамп сэтгүүлчдэд хэлжээ. Дараа нь сэтгүүлчид түүнээс авах арга хэмжээнд Бээжингийн эсрэг хориг тавихыг оруулж байгаа эсэхийг асуухад “Үгүй. Тэр зүйлийг та нар энэ долоо хоногийн эцсээр сонсоно. Тэр бол маш хүчирхэг зүйл байх болно” хэмээн Цагаан ордны тэргүүн хариулсан байна. Энэ сарын 22-нд болсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн чуулганаар Хонконгийн аюулгүй байдлын тухай шинэ хуулийн төслийн баталсан юм. Шинэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд Хятадын эрх баригчид Хонконгийн нутаг дэвсгэр дээр аюулгүй байдлыг онцгой байгууллагуудыг байгуулах боломжийг судалж байгаа аж. Уг хуулийг Хонконгийн оршин суугчид хүчтэй эсэргүүцээд зогсохгүй барууны орнууд ч гэсэн Бээжинг “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчиж байна хэмээн үзэж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)