Доналд Трамп порно одод биеэ үнэлэх санал тавьж байжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн суудалд санаархаж буй тэрбумтан Доналд Трампын нэр хүндэд халтай нэгэн мэдэгдлийг Жессика Драйк хэмээх эмэгтэй хийлээ. Энэ жил 42 настай порно одод Трамп 10 мянган ам.доллароор биеэ үнэлэх санал тавьж байсныг энэ үеэр мэдэгдсэн нь дуулиан тарьж байна. Тэрбээр 2006 онд гольфийн тэмцээний үеэр ноён Трамп ийм санал тавьсан гэж Жессика баталж буй юм. Энэ үеэр мөн хоёр эмэгтэй цуг байсан гэж порно од ярьжээ.

Харин ноён Трамп үүнийг үгүйсгэжээ. Түүнийг мэдээлэл хийгээд цаг гаруй болсны дараа Трамп албан ёсны хариу мэдэгдэл хийв. Түүний мэдэгдэлд порно одтой авахуулсан зурагны талаар "Трамптай хамт зурагаа авхуулахыг хүсдэг хэдэн мянган хүн бий. Энэ бол тэдний л нэг. Бас тэр энэ эмэгтэйг огт танихгүй" гэж мэдэгджээ. 

Ноён Трампыг ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөж эхэлсэнээс хойш түүнтэй холбоотой гэгдэх 11 дэх эмэгтэй нь Жессика болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)