Домогт Жорданы талаарх таны мэдэхгүй 9 баримт

Нэрт сагсан бөмбөгч Майкл Жорданыг мэдэхгүй спорт сонирхогч тун ховор. Түүний талаарх сонирхолтой 9 баримтыг хүргэе.

1. Ханиад уу, хоолны хордлого уу

Майкл Жордан 1997 оны шигшээд тав дахь тоглолтод ханиадтай байхдаа оролцсон гэдэг. "Flu Game" гэдгээрээ түүхэнд алдаршсан энэ тоглолтод Жордан 38 оноо авсан юм. Гэхдээ энэ тоглолтод Жордан ханиадтай байгаагүй. Түүний хувийн бэлтгэл хангагч байсан Тим Гровер Жорданыг пиццанаас хордлого авсан гэж хожим ярьсан байна.  Тоглолтын өмнөх өдрийн орой Юта мужийн Парк Ситид зочид буудалд байхдаа пицца захиалж идсэн бөгөөд тэр өдрийнхөө шөнө бие нь тавгүйрхжээ. Гроверийн ярьсныг дасгалжуулагч Фил Жексон, хамгаалагч Рон Харпер нар баталсан юм.

2. Өөрийнхөө кинонд өөрөө дуу оруулав

1990-ээд оны үед "ProStars" хүүхэлдэйн кино гарч байв. Спортын одод дэлхийг харь гаригийнхнаас авардаг энэ кинонд Майкл Жорданаас гадна хоккейн домог Уэйн Гретцки, бэйсболын MLB, америк хөлбөмбөгийн NFL-д тоглож байсан Бо Жексон нар тоглосон байна. Гэхдээ тэдний дүрд жүжигчид бус өөрсдөө дуу оруулсан гэдэг.

3. Удам дамжсан зуршил

Тоглолтын үеэр Майкл Жордан хэлээ гаргадаг зуршилтай. Тэгвэл энэ зуршил нь удам дамжсан зүйл бололтой. Нэгэн сэтгүүлч Жорданы ааваас энэ талаар тодруулахад тэрбээр "Миний санаж буйгаар өвөө маань ийм хүн байсан. Одоо машиндаа ямар нэг юм хийх юм уу, гэртээ элдэв зүйл засах үедээ хэлээ гаргадаг зуршилтай" гэж ярьжээ. 

4. "Вашингтон Визардс"-т байсан эхний улирлын цалингаа хандивт өгчээ

М.Жордан 1998 оны улирлын дараа их спортоо орхисон ч 2001 онд "Вашингтон Визардс"-ын өмсгөлтэй эргэж ирсэн. Тухайн улиралд дунджаар 22.9 оноо, 5.7 самбар, 5.2 дамжуулалт, 1.4 булаалт гүйцэтгэсэн билээ. Гурван үзүүлэлтээр багийнхнаа тэргүүлсэн Жорданы бүтэн жилийн цалин нэг сая ам.доллар байв. Гэхдээ тэр энэ цалингаа 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон аймшигт халдлагын хохирогчдод хандивласан аж.

5. Түүний өмсгөлийг хулгайлсан учир...

1990 оны гэгээн Валентиний өдрөөр Чикаго-Орландогийн тоглолт эхлэхээс өмнө хувцас солих өрөөнөөс Жорданы өмсгөл алга болжээ. Одоог хүртэл хэн байсныг илрүүлж чадаагүй байна. Багийнхан Жорданд өмсгөл олохын тулд нэгэн хөгжөөн дэмжигчийн өмсгөлийг "зээлсэн" ч багадсан юм. Тиймээс шаардлагатай үед өмсөх 12 дугаарыг Жорданд өгч, талбайд гаргасан билээ. Энэ тоглолтод Жордан 49 оноо авч, баг нь нэмэлт цагт өрсөлдөгчөө буулган авсан юм.

6. Шидэт Жордан

Нисдэг Жорданыг үнэндээ Шидэт Жордан гэдэг байв. Ахлах сургуульд байхад нь түүнийг ийн хочилдог байсан бөгөөд 1976 онд үйлдвэрлэсэн анхны машиныхаа дугаарыг Шидэт Жордан нэрээр авчээ. Гэвч түүнээс өмнө Шидэт Жонсон энэ нэрээрээ алдаршсан.

7. Жордан Бухнууд гурав дараалж хожигддоггүй

1990 оны арваннэгдүгээр сараас хойш бүтэн найман жилийн турш Чикаго Буллз гурван тоглолт дараалан хожигдоогүй. Улирлын 500, хасагдах шатны 126 тоглолтод ийм зүйл болоогүй юм.

8. Андуурсан нь

М.Жордан 1984 онд Буллзт анх драфтлагдсаныхаа дараа анх удаа Чикаго хотод буув. Түүнийг тосох үүрэгтэй жолооч нь Жорж Коелер гэдэг эр байв. Тэрбээр ахлах сургуульд байхдаа Жорданы ах Ларри Жордантай дөрвөн жил хамт нэг багт тоглосон гэнэ. Жорданыг анх хараад ахтай нь андуурсан ч Коелер түүнд Чикаго хотын төвийг үзүүлж, шар айргаар дайлсан аж.

9. Түүний дугаарыг мөнхөлсөн бас нэг баг нь Майами Хит

"Майами Хит" баг түүхэндээ анх удаа М.Жорданы 23 дугаарыг мөнхөлсөн. Энэ ёслол 2003 оны дөрөвдүгээр сарын 11-нд "Вашингтон", "Майами"-гийн тоглолтын үеэр болсон юм. Тус багийн ерөнхийлөгч Пат Рэйли Жорданд хандаж "Хэн ч энэ дугаарыг өмсөх ёсгүй, чи бол хамгийн шилдэг нь" гэж хэлсэн гэдэг.  

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)