Доминикан улсад жуулчид үхэж байна

Доминиканд зочид буудлын өрөөний мини-бараас ундаа ууснаас болж дахин нэг жуулчин амиа алджээ. Энэ нь уг тохиолдлоор нас барсан арав дах жуулчин байсан юм. Нью-Йорк хотын 56 настай Виктор Карузо гэдэг жуулчин Бока-Чика гэдэг амралтын газар амрахаар иржээ. Гэтэл уг жуулчин гэнэт өвчилж, урьдчилсан байдлаар амьсгалын хурц дутагдлаас болж нас баржээ. Түүнтэй хамт амарч байсан хамаатан эмэгтэй нь мэдэгдэхдээ мини-бараас “ямар нэг юм” уугаад дараа нь амьсгалын дутагдлаас болоод эмнэлэгт хэвтсэн гэжээ. Ердөө долоо хоногийн өмнө Доминикан улсад жуулчдын “нууцлаг үхэл” шинээр нэг хүнээр нэмэгдсэн байна. Тэр нь 55 настай Джозеф Аллен гэдэг жуулчин байжээ. Нас барсан жуулчны хамаатнуудын мэдэгдсэнээр, тэрээр тус оронд нэг биш удаа ирж байсан бөгөөд өмнө нь эрүүл мэндийн талаар ер гомдоллож байгаагүй байна. Уг жуулчны үхлийн шалтгааныг одоогоор тодруулж байгаа ажээ.

Америкийн долоон жуулчин нууцлаг байдлаар Доминикан улсын зочид буудалд нууцлаг нөхцөлд нас барсны улмаас америк жуулчдын тоо эрс буурчээ. Өнгөрсөн 4-р сард Пунте Кане хотын Хард Рок зочид буудалд мөн л гэнэт өвчилж учир битүүлгээр нас барсан Америкийн иргэн Роберт Воллесын гэр бүлийнхэн нь Доминаканд Америкийн жуулчид учир битүүлгээр нас барах явдал үргэлжлэн гараад байгааг мэдээд мөрдөн шалгахаар болж үүндээ хэвлэлийнхнийг татан оролцуулжээ.

Талийгаач Роберт Воллесын гэрийнхний ярьж буйгаар тэрээр зочид буудлын мини-бараас виски уусны дараа бие нь муудаж нас барсан байна. Түүнээс хойш бараг хоёр сар өнгөрсөн ч нас барсан шалтгааны талаар гэр бүлд нь ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Нас барсан долоон жуулчны гурав нь Бахиа Принципе зочид буудалд нас барсан байна. Доминикан улсын засаг захиргааны мэдээлснээр задлан шинжилгээний урьдчилсан дүнгээр нас барагсадын бүгдийнх нь уушгинд шингэн хуримтлагдсан байсан бөгөөд амьсгалын дутагдалд орсон аж. Ямар нэгэн хортой зүйлийн талаар дурдагдаагүй байна. Нас барагсадын ар гэрийнхэн “Энэ бүхний цаана ямар нэг бохир... маш бохир зүйл нуугдаж байна” гэж үзжээ. Доминиканы цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлээд байгаа бөгөөд АНУ-ын ХМТ-г хамтран ажиллахыг хүсжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)