Долоон настай монгол каратэч дэлхийн аварга болов

Спортын хорхойтнуудад баяртай мэдээ дуулгахад, монголчууд каратэгийн дэлхийн анхны аваргаа өлгийдлөө. Эл бахдам амжилтын эзэн бол “Орчлон” сургуулийн 2б ангийн сурагч, “Улаанбаатар” дэвжээний тамирчин М.Нэмүн юм. Каратэгаар гурван жил хичээллэж буй тэрбээр Япон Улсад болсон ДАШТ-ий найм хүртэлх насны ангилалд түрүүлж, дэлхийн аварга болжээ. 

Долоон настай М.Нэмүн дэлхийн дэвжээнд анх оролцохдоо V байрт шалгарч, өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн юм. Анхдагч болсон тэрбээр улсын хошой аварга. ДАШТ-ий үеэр болсон олон улсын тэмцээнд Монголоос долоон тамирчин өрсөлдсөнөөс 35-39 насны ангиллын 80 кг-д З.Нандинзориг мөнгө, 70 кг-д Ө.Гантөмөр хүрэл медаль хүртэв. Тэд өчигдөр эх орондоо ирлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)