Долоон жил гацсан Сувилалын 10-р ясли, цэцэрлэг ашиглалтад орлоо

Долоон жил гацаж, 4 дэхь Засгийн газрын нүүр үзэж байсан сувилалын 10-р ясли, цэцэрлэг ашиглалтад орлоо. Нялх, балчир үрс амар тайван сувилуулж, тусгай хэрэгцээт улсын анхны том ясли, цэцэрлэг болж байна.

2018 онд төсөв нь 3 тэрбум төгрөг гээд "царцчихсан" байсан. Сувиллынх тул жирийн цэцэрлэгийн адил төсвөөр баригдахгүй тул Ерөнхий сайд 5,4 тэрбум төгрөгийн төсөв батлуулж, асуудлыг шийдэж байсан.

Ерөнхий сайд эцэг эхчүүдийн төлөөллүүдтэй уулзаж, цаашид сурч боловсрох орчинг нь сайжруулж, зориулалтын сургууль шинээр барьж байгуулах талаар ярилцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)