“Долоон дэлбээт цэцэг” дахин “дэлгэрнэ”

 

Хүүхэд багачууд, сурагчдын амралтад зориулж Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид шинэ оны эхний тоглолтоо Валентин Катаевын “Долоон дэлбээт цэцэг”- ээр эхлүүлэх гэж байна. “Женя хэмээх охин шидтэн эмгэнээс долоон дэлбээтэй нэгэн цэцэг аван өөрийн хүслээ хэлдэг. Тэр цэцэг шар, улаан, ногоон, хөх, улбар шар, ягаан, цэнхэр өнгийн долоон тунгалаг дэлбээтэй. Охин тоглоом, гэртээ харих, ваар бүтэн болгох зэрэг чухал биш зүйлүүдэд дэлбээний ид шидийг үзүүлснээс эцэст нь ганцхан дэлбээ үлддэг. Тэрээр үүнийгээ сайн үйлсэд зориулснаар жүжиг үргэлжилнэ” хэмээн Хүүхэлдэйн театрын жүжигчин Ч.Цэрэндорж ярилаа. “Долоон дэлбээт цэцэг” жүжгийг энэ сарын 17, 18-ны 14.00 цагаас Хүүхэлдэйн театрт тоглоно.

М.БОЛОРЦЭЦЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)