Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд 313 ХҮҮ, 293 ОХИН мэндэлжээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 91 эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд  ажиллаж, 30 орчим хүнд болон хөнгөн хагалгаа хийж, эрдэнэт хүний амь насыг аварчээ.

Мөн наадмын амралтын үеэр эрүүл мэндийн салбарынхан бэлэн байдалд ажиллаж байна. 

2019 оны долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлжээ. Эрүүл мэндийн байгууллагад 13118 иргэн хандсанаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай 3172 иргэнийг хэвтүүлж тусламж үзүүлж байна. Түргэн тусламжийн дуудлагаар 4572 иргэнд хүрч үйлчилсэн байна. Амралтын өдрүүдээр нартай байгаас гол усанд осолдох, зам тээврийн ослын дуудлага зонхилж байна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)