Дмитрий Медведев байр сууриа илэрхийллээ

 Иран цөмийн хөтөлбөрийн асуудлаараа бусад байгууллагатай хамтран ажиллах нь зүйтэй гэсэн санал Тегеранд итгэл эс төрүүлсэн тохиолдолд тус улсын эсрэг олон улсын хориг арга хэмжээг чангатгахыг Москва дэмжиж магадгүй гэж Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев хэлжээ. Гэхдээ тухайн хориг арга хэмжээ эгэл жирийн иранчуудад хор хохирол учруулах ёсгүй гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн байна. Д.Медведев Данид айлчлахынхаа өмнөхөн тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөхдөө ийнхүү мэдэгджээ. Копенгагенд тэрбээр гол нь эрчим хүчний салбарт хамтран ажиллах, “Умард урсгал” хий дамжуулах хоолой барьж байгуулах талаар хэлэлцсэн юм.

Б. БУЯНЦОГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)