Д.Медведев К.Аннанд туслахаа амлав

Сирийн асуудал хариуцсан НҮБ, Арабын орнуудын лигийн тусгай элч Кофи Аннанд шаардлагатай зүйлээр туслахаа ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев илэрхийлсэн тухай “РИА Новости” мэдээллээ. Тэрбээр “Сирийн зөрчлийг энхийн замаар шийдэхэд ОХУ олон талаар туслахад бэлэн” хэмээн Кофи Аннанд өгүүлжээ. НҮБын Аюулгүйн зөвлөл энэ асуудлыг шийдэхэд туслахаа өмнө нь илэрхийлж байсан юм.

К.Аннаны явуулж буй ажиллагаа Сирийн зөрчлийг цус урсгалгүйгээр шийдэх сүүлчийн боломж хэмээн Оросын Төрийн тэргүүн онцолсон байна. Сирийн асуудал хариуцсан НҮБ, Арабын орнуудын лигийн тусгай элч Кофи Аннан өмнө нь ОХУын Гадаад хэргийн сайд С.Лавровтой уулзсан билээ.

Сирид үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас одоогийн байдлаар 8000 хүн амиа алдаад байна хэмээн хүний эрхийг хамгаалах байгууллагууд мэдэгдэж буй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)