Динозаврын ховор олдворыг Монголын говиос илрүүллээ


Монгол, Японы археологчид Монголын говиос динозаврын аварга том олдворыг илрүүлжээ. Эрдэмтдийн тодорхойлсноор 70 сая жилийн өмнө амьдарч байсан динозаврын уг олдвор нь Ази тив дэх хамгийн том олдвор болж байна. Судалгааны багийн нэгэн гишүүний ярьснаар олон хоногийн малтлагийн үр дүнд таазан бие, хөл, сүүлний хэсгийн яснуудыг олсон нь түүхэн амжилт болжээ. Учир нь хамгийн том биетэйд тооцогддог зауропод төрлийн динозаврын олдворууд дэлхийд нэн ховорт тооцогддог юм байна. Зауроподуудын дундаж урт 20 метр хүрч, жин нь 15-30 тонн байх бөгөөд эрс тэс уур амьсгалд тэсвэртэй байх өвөрмөц чадвартай ажээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)