Дизель хөдөлгүүртэй автомашинуудын “зүсийг хувиргана”

2019 оны долдугаар сарын 1-нээс Германы бүх мужид насжилт өндөртэй болон дизель хөдөлгүүртэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй. Агаар бохирдуулахад онцгой хувь нэмэр оруулдаг учраас ийнхүү хориглож байгаа юм. Гэхдээ мэдээж, дизель хөдөлгүүртэй машинуудыг хаяна гэсэн үг биш. Тийм машин эзэмшигчид “Евро-5”, “Евро-6” стандартын дагуу хөдөлгүүрээ “хөрвүүлэх” шаардлагатай бөгөөд эл зардлыг улсын халааснаас төлөхөөр зохицуулжээ. 

Дизель хөдөлгүүртэй нэг машиныг “засахад” ойролцоогоор 3000 еврогийн зардал гарна гэсэн тооцоо байна. Хэдийгээр их зардал гарах ч алсдаа учрах сөрөг үр дагаврыг бодвол юу ч биш гэдгийг ч Засгийн газар нь тооцолжээ.

Ташрамд дуулгахад, Берлин, Өмнөд Рейн-Вестфали, Ахен, Бонн, Хамбург, Кёльн, Майнц, Штутгарт, Франкфурт зэрэг цөөнгүй газарт дизель хөдөлгүүртэй автомашинаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас татгалзаж эхэлсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)