Д.Болд Төрийн далбаагаа мандуулна

Дуучин Д.Болдын “Монгол поп” тоглолт “UB Palаce”-т энэ сарын 24- 26-нд болно. Үүнтэй холбогдуулж түүний фейсбүүк хуудсаар дамжуулан фэнүүд нь “Болдын тоглолт болон улс тунхагласны өдрөөр Төрийн далбаагаа мандуулъя” гэдэг уриалга гаргажээ. Фэнүүдийнхээ гаргасан уриалгыг дуучин Д.Болд хүлээн авч, дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Монголын нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүхэн Тө рийн далбаагаа өргөө гэр, албан тасалгааныхаа хойморт залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг энэ оны долдугаар сард гарсан бай даг. Төрөө дээдлэх, түүх, ёс заншлаа хүндэтгэх, “Монгол поп” тоглолтын утга санааг улам тод томруун болгоход Төрийн далбаагаа мандуулах санаачилга нийцэж байгаа тул фенүүдийнхээ уриалгыг би 100 хувь дэмжиж байна. Би ч тоглолтдоо Төрийн далбаа тайгаа очно” гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)