ДАШТ-2019: Монголын сагсан бөмбөгчид Латви, Беларусийн багийг хожлоо

Монголд анх удаа болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ангиллын ДАШТ-д оролцож буй Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан эхний тоглолтдоо Латвийн тамирчдыг 20:16-гаар хожсон. Тэд хоёр дахь тоглолтдоо Беларусийн багийг 21:15-аар буулгаж авав.

Өнгөрсөн жил залуучуудын олимпод оролцсон туршлагатай, Азийн АШТ-ий хүрэл медальтай Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү, дээд лигийн хүрэл медальтай, өсвөр үеийн УАШТ-ий найман түрүүтэй, шилдэг тоглогчоор долоон удаа шалгарсан Энхийн-Од (16 настай, 201 см өндөр, 75 кг жинтэй), Дархан аварга Г.Өсөхбаярын хүү, 21 аймгийн үндэсний лигийн аварга, өсвөр үеийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай, шилдэг тоглогчоор нэг удаа шалгарсан Пэрэнлэйжанцан (17 настай, 198 см өндөр, 96 кг жинтэй), өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, шилдэг холбогчоор шалгарсан Л.Авирмэд (18 настай, 190 см өндөр, 75 кг жинтэй), өсвөр үеийн УАШТ-ий хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай, шилдэг тоглогчоор хоёр удаа шалгарсан А.Батхуяг (18 настай, 180 см өндөр, 80 кг жинтэй) нар өрсөлдөж байна.

Маргааш Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан Нидерланд, Голландын багтай тоглоно. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)