Дахин төлөвлөлтөд хамрагдсан 40 айл шинэ байртай боллоо

Хан-Уул дүүргийн V хорооны нутаг буюу Яармагийн гэр хороолол дахь 10, 12 дугаар байрыг дахин төлөвлөж, шинэ орон сууц барьжээ. Дээрх хоёр орон сууцанд амьдарч байсан 40 айл шинэ байрныхаа түлхүүрийг гардав. Иргэд “Арьс ширний” хэмээн нэрлэдэг тэдгээр байр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй, галын аюулгүй байдлын стандарт, норм, дүрмийн шаардлагад нийцэхгүй гэсэн дүгнэлтийг 2015 онд нийслэлийн Онцгой байдлын газар, 2017 онд Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. Тиймээс нийслэлийн Засаг дарга 2017 оны зургадугаар сарын 20- нд захирамж гарган, хуучин байруудыг буулгаж, газар дээр нь шинэ орон сууц барихаар шийдвэрлэжээ. Үүний дагуу эхний ээлжид байраа сулласан 40 айлын орон сууцтай болов. “Дараагийн 40 айл удахгүй шинэ орон сууцтай болно” гэж нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлсэн юм. Барилгын ажлыг “Нью биг фиш констракшин” компанийнхан гүйцэтгэжээ.

М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)