Дахин нэг хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 338 боллоо

Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 673 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрчээ.

Монгол Улсад коронавирусийн халдварын 338 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 312 нь эдгэрсэн. Эмчлэгдэж буй 26 хүн байгаагаас зургаа хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Эдгэрсэн 312 хүний гурав нь эмнэлгийн хяналтад, ес нь гэрийн ажиглалтад, 300 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ. 

Харин дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 465 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 236 мянган хүн эдгэрсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)