Дахин дөрвөн хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 361 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. Дахин дөрвөн хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 361 боллоо. Үүнээс 318 нь эдгэрсэн. Эмчлэгдэж буй 43 хүн байгаагаас найм хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Эдгэрсэн 318 хүний тав нь эмнэлгийн хяналтад, гурав нь гэрийн ажиглалтад, 310 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)