Дахин боловсруулах хог хаягдлыг тээвэрлэх машинтай боллоо

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанид ангилсан хог хаягдлыг тээвэрлэх авто машиныг хүлээлгэн өглөө.

Нийслэлийн ЕБС-иуд болон зарим аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа ангилан ялгах хогийн савыг ашиглаж, хэвшсэн байдаг. Гэвч тэдгээр хогийг тээвэрлэдэг автомашин байхгүй учир ачихдаа нийлүүлчихдэг байжээ. Харин одоо ийнхүү ачдаг машинтай болсноор дахин боловсруулах боломжтой хог хаягдлуудаа үйлдвэрүүдэд нь хүргэх боломжтой болж байна. Энэхүү ажлыг НИТХ-ийн төлөөлөгч Ц.Баатархүү санаачилжээ. Тэрбээр өмнө нь хуванцар сав, лааз, цаасан хайрцгийг хийж, цахим мөнгө авч болдог RVM цэгийг нэвтрүүлж байсан аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)