Дарьганга сумын нийт сонгогчдын 90 хувь нь саналаа өгчээ

Сум, дүүргийн иргэдийн Хурлын сонгуульд 15 мянга гаруй нэр дэвшигчид 7299 суудлын төлөө өрсөлдөж байна.Нийт нэр дэвшигчийн 710 нь бие дааж, 4530 нь эмэгтэй байгаа аж. Сонгууль зохион байгуулахаар 1765 тойргийн хороо, 2082 хэсгийн хороо ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд зориулж нийт 1765 төрлийн 2 сая гаруй саналын хуудас хэвлүүлж хэсгүүдэд хүргэгдлээ. Сонгуулийг 13,9 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төсөвлөгдсөн. 

12 цагийн байдлаар улсын хэмжээний ирц 16.8 хувьтай байгаа сонгуулийн хорооныхныг түргэн авахуулахад хүргээд байгаа юм . Тэгвэл улсын улсын хэмжээнд хамгийн өндөр ирцтэй аймгаар тодроод байгаа Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нийт сонгогчдын 90 хувь нь 14 цагийн байдлаар саналаа өгсөн гэсэн чихэнд чимэгтэй мэдээ ирсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)