Дархан-Эрдэнэт чиглэлийн замд осол гарч 10 сартай хүүхэд амиа алдлаа

Орон нутгийн замд ноцтой осол гарч 10 сартай хүүхдийн амь эрсджээ. Тодруулбал, өчигдөр өглөө 10:00 цагийн орчимд Дархан-Эрдэнэт чиглэлийн асфальтан замд H.Sonata-6 маркийн автомашин Daewoo маркийн автобустай мөргөлдөж, Sonata-6 маркийн автомашинд зорчиж явсан 10 сартай хүүхдийн амь нас хохирч, 5 настай М болон 23-28 насны нийт 4 хүн хүндээр гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарчээ.

Сар шинийн баяртай холбогдуулан ард иргэд хөдөө орон нутаг руу ихээр зорчиж орон нутгийн замын хөдөлгөөнийг эрс нэмэгдүүлдэг. Энэ үед иргэд хамгаалах хамгаалах хэрэгслээ ашиглаагүй, аюулгүй байдлаа бүрэн хангаагүйн улмаас амь насаа алддаг тохиолдлууд ихээр гардаг. 

Иймд хөдөө орон нутаг руу зорчиж буй нийт иргэдийг аюулгүй байдлаа хангах үүднээс замын хөдөлгөөний дүрмийг чанд сахиж, хамгаалах хэрэгслээ хэрэглэж, нэгэндээ шаардлага тавьж явахыг анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)