Дархан цаазат газраас самар түүжээ

Богдхан уулын хамгаалалтын захиргаа, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба хамтран Жаргалантын аманд шалгалт хийжээ. Шалгалтаар ил гал түлж, зулзаган хуш гэмтээн, байгаль орчноо бохирдуулсан 27 иргэнийг саатуулж, сануулах арга хэмжээ авсан байна. Дархан цаазат газраас самар түүх нь хуулиар хориотой ч иргэд ийм зөрчлийг удаа дараа гаргаж байгааг цагдаагийн албаныхан мэдээлсэн юм.

Мөн түймрийн улирал эхэлж байгаа учир ойн сан бүхий газраар зорчихдоо ил гал түлэхгүй байж, түймрээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг сануулсан. Харамсалтай нь, шалгалтын явцад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ил гал түлсэн хэд хэдэн зөрчил ирлүүлсэн байна.

Бэлтгэсэн: О.Алуунгуа 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)