Дархан ХОТ болоход нэг алхам урагшиллаа

Өнгөрсөн сарын 29, 30-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай анхдугаар зөвлөлдөх санал асуулгын дүн гарсан тухай УИХ-ын гишүүн Б.Жавхлан мэдээллээ. Санал асуулгад нийт 669 хүн оролцсоноос Дархан-Уул аймгаас 23 оролцогч хамрагджээ. Үүнээс Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг тодорхой болгож Үндсэн хуульд аймаг нь сум ба хотод, сум нь баг ба тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар тус тус оруулах тухай саналыг нийт судалгаанд хамрагдагсдын 76.1 хувь нь дэмжсэн байна. Ингэснээр Дархан-Уул аймгийг “ХОТ”-ын статустай болгох ажил нэг алхмаар урагшиллаа. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)