“Дархан-Уул аймгийн Эрчим хүч, усан хангамжийн системийн өнөөгийн байдал, хэтийн зорилт зөвлөгөөн-2017” боллоо

Дархан-Уул аймгийн хөгжлийн ойрын болон дунд хугацааны бүтээн байгуулалтын талаар баримталж байгаа бодлого, хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний нэг чухал чиглэл бол эрчим хүч, усан хангамжийн хүртээмж үр ашиг юм. Тиймээс өнөөөдөр/2017.1.27/ Дархан-Уул аймгийн ЗДТГ, Захирагчийн албатай хамтран “Дархан-Уул аймгийн Эрчим хүч, усан хангамжийн системийн өнөөгийн байдал, хэтийн зорилт зөвлөгөөн-2017”-г зохион явууллаа. Зөвлөгөөнд Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж, Барилга хот байгуулалтын яамны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Батжаргал, Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тарифын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ нар урилгаар оролцлоо. Дархан-Уул аймаг 2013 оны 01 дүгээр сард аймгийн түлш эрчим хүчний хангамжийн байдал, түүний үр ашгийг дээшлүүлэх шаардлага зөвлөгөөнийг зохион байгуулж холбогдох яам, тамгын газрын удирдлагууд оролцон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулж гаргасан шийдвэр нь бодит ажил болж байсан туршлагатай ажээ. Тиймээс энэ өдрийн зөвлөгөөнийг зохион явуулж байгаа гэв. Өнөө жил ”Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн 35 мвт-ийн өргөтгөлийн ажил, Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх өргөтгөх, Дулааны ажиллагааныхаа тоноглолын найдвартай ажиллагааг хангах гэсэн үндсэн 3-н том ажил хийгдэх юм байна. Цаашид Дархан хотыг орчин үеийн дэвшилтэт техник технологитой, дулаан алдагдлыг бууруулах үндсэн чиглэл бүхий, ухаалаг системтэй ногоон орчныг дээдэлсэн цогц дулаан хангамжийн системтэй болгох, хамгийн гол нь үзүүлэлт болох хүн амыг ундны усны стандартыг хангасан хэрэгцээний халуун ус, чанар стандартын шаардлага хангасан боломжийг бүрдүүлэхэд анхааран ажиллах юм байна. Энэхүү нэг өдрийн зөвлөгөөний үр дүнд салбарынхаа яамдуудтай хамтран ажиллах боломж илүү нээгдэх, Техник технологийн шинэчлэлүүд хийгдэх, Эрдэм шинжилгээний байгууллагуудын хийсэн туршлага судалгаануудыг харилцан солилцох туршлага судлах, хоорондын уялдаа холбоо сайжрах давуу талтай аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)