Дархан-Уул аймгийн залуу галаас хоёр бяцхан охины амийг аварчээ

Дархан сумын 5-р баг 42 дугаар брак байранд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гарсан гал түймрээс тухайн байрны оршин суугч Мөнх-Эрдэнэ бага насны 2 охины амь насыг аварчээ. Уг гал түймэр нь бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожлож үлдээснээс хүүхдүүд угаалгын өрөөндөө цаас шатааж тоглож байгаад гал түймэр гаргаж утаан дунд аврал эрж уйлж байсныг дээд давхарт амьдардаг Мөнх-Эрдэнэ сонсож доош буухад хаалганы завсраар утаа саагиж байсанд хаалгыг эвдэн орж амь насыг нь аварсан байна.Иргэний үүргээ нэр төртэй биелүүлж 2 хүүхдийн амь насыг аварсан иргэндээ Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас эрдэнэт хүний амь насыг аварсан гэгээн үйлсийнх нь төлөө талархал илэрхийлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)