Дархан-Улаанбаатар чиглэлийн зам засварын ажил энэ сарын 17-нд эхэлнэ

Засгийн газраас Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг нийт дөрвөн эгнээ болгохоор ажиллаж буй. Одоогоор хуучин хоёр эгнээг засварлах засварлах ажил эхэлжээ. Гэвч техникүүд нь засварын ажилд оролцож эхлээгүй байна. Зам тээврийн сайд Б.Энх-Амгалангийн хэлснээр замын ажлын тендерээс таван компани шалгарсан. Ингэснээр техникууд ажилдаа гарч, энэ сарын 17-нд авто замын ажлын нээлт болох аж.

Харин шинээр хоёр эгнээ нэмэх ажлыг ирэх есдүгээр сарын 15-ны дотор эхлүүлэхээр төлөвлөжээ. Засвар арчлалтын хоёр эгнээний ажлыг энэ жил дуусгаж, шинэ хоёр эгнээг нь ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)