Дархан суманд 8.1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэж байна

Дархан сумын 10-16-р багт энэ онд 8.1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэж байна

УИХ-ын гишүүн Болдын Жавхлан энэ сарын 2-ны өдөр Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэрбээр 2019 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан юм. 

Тодруулбал, энэ онд Дархан сумын 10-16 дугаар багийн хэмжээнд
-2200 хүний суудал бүхий Спорт цогцолборын барилга
-Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн спорт заалны барилга
-Од цогцолбор сургуулийн спорт заалны барилга
-Олон улсын худалдааны төвөөс Хабитат, Мангирт чиглэлийн авто зам
-Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх Багийн хөгжлийн төвийн 2 барилга
-Нийтийн орон сууцны засвар үйлчилгээ
-24 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл
-150 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг
-Хоккейн талбай зэрэг нийт 8.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)