Дарханы онцгойгийнхон энэ сарын 17-ны өдөр 313 иргэнийг угаартахаас аварчээ

Дархан–Уул аймгийн Онцгой байдлын газрын 7037101 дугаарын утсанд 2016 оны 10 дугаар сарын 17-ны 23 цаг 45 минутанд 16-р байрны 48 тоотод оршин суугч, иргэн Ж.Гэрлээ 9987**** дугаарын утсаар тус байранд гал гарсан тухай дуудлага өгсний дагуу гал унтраах тасаг, аврах бүлэг Дархан сумын 12-р багийн нутаг дэвсгэрт орших 16-р байрны объектод хүрэлцэн очиход тус 16 давхар орон сууцны байрны цахилгаан хангамжийн тунельд гал гарч, их хэмжээний утаажилттай, оршин суугчид гарах боломжгүй, угаартах аюултай нөхцөл байдал үүссэн тул гал унтраах болон аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан явууллаа. 
Амьсгал боогдом хорт утаажилтын бүсээс 313 иргэнийг аварч, нүүлгэн шилжүүлж, угаартсан 13 иргэнийг Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.
Гал түймэр унтраах, аврах ажиллагаанд Онцгой байдлын газрын нийт 32 албан хаагч 1 цаг 37 минут ажиллаж, гал түймрийн үед угаартах аюулаас 313 иргэний амь нас, 1 тэрбум 254 сая төгрөгний эд хөрөнгийг авран хамгаалсан.
Уг гал түймэрийн үед 16-р байранд амьдарч буй айл өрхүүдэд эд хөрөнгийн ямар нэгэн хохирол учраагүй, иргэний амь нас эрсдээгүй болно.
Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар гал түймрийн хэргийг шалган шийдвэрлэхээр ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)