Даргынхаа охиныг хүчирхийлэхийг завдсан эрд таван жилийн ял өгчээ

Өнгөрсөн зургадугаар сард Австралийн Куинслэнд дахь фермийн газарт 24 настай нэгэн залуу даргынхаа 7 настай охиныг хүчирхийлэхийг завдсан аймшигт хэрэг гарсан юм. Түүнийг бусармаг хэрэг үйлдэхээс өмнө 9 настай найз нь тусласан гэнэ. Хэрэгтэн хэрэг хийх үедээ их хэмжээгээр архи уусан тул ихэд согтолттой, хийж буй үйлдлээ хянах чадваргүй байсан гэж шүүх танхимд мэдүүлжээ.

24 настай эр хүчиндэхийг завдсан охиных нь эцэгт ажилладаг, тэдний фермийн ойролцоо байдаг жижиг байшинд амьдардаг аж. 

Хэрэг явдал болсны дараа охидын аавууд нь бузар хэрэгтнийг барьж, "хашраахыг" оролдсон ч тэр зугтаж амжсан гэнэ. Шүүх танхимд хэрэгтэнд таван жилийн ял оноосон ч сайн хүмүүжвэл 2018 оноос өршөөл үзүүлж болох гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)